Гэр шатсаны улмаас хоёр иргэн түлэгдэж, гэмтжээ
2026 оны 3 сарын 20

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны 22:32 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг унтраажээ.
Уг гал түймэрт иргэн О /67 настай, эмэгтэй/ бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ 2 гар сарвуу 20 хувь түлэгдсэн байсныг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668043
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





