МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүнээр томилогдлоо МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүнээр томилогдлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүнээр томилогдлоо

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр томиллоо.              

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо нь 1945 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орны 360 гаруй агаарын тээвэрлэгчдийг гишүүнээр нэгтгэсэн томоохон холбоо юм. 

МИАТ ТӨХК нь 1996 онд тус холбоонд элссэн ба түүхт 70 жилийнхээ босгон дээр дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчидтэй мөр зэрэгцэн Хойд Азийн бүс нутгийн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл болж Air China, Korean Air компаниудын удирдлагуудтай хамт МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн энэхүү Удирдах зөвлөлд сонгогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668042
0 эможи

keyboard_arrow_up