Албан өрөөндөө архидан согтуурсан төрийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ
2026 оны 3 сарын 19

Албан өрөөндөө архидан согтуурсан төрийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой албан ажлын өрөөндөө архидан согтуурсан буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, ХХҮЕГ-ын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 12.3.13. дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн албан хаагчдад хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Олон нийтийн сүлжээнд ийм зохисгүй мэдээллийг гаргуулсандаа гүнээ харамсаж, иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагуудаасаа хүлцэл өчиж байна.
Цаашид ажлын байранд дахин ийм зөрчил гаргуулахгүй, цаг ямагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд анхаарч ажиллах болно гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668038
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





