ШУУРХАЙ: АНУ-ын визийн шаардлага хангасан Монгол Улсын иргэд $15,000 хүртэлх барьцаа байршуулна ШУУРХАЙ: АНУ-ын визийн шаардлага хангасан Монгол Улсын иргэд $15,000 хүртэлх барьцаа байршуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШУУРХАЙ: АНУ-ын визийн шаардлага хангасан Монгол Улсын иргэд $15,000 хүртэлх барьцаа байршуулна

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулжээ.

2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.

Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу.

Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://mn.usembassy.gov/mn/visas-mn/

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668021
1 эможи

keyboard_arrow_up