Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдад цол, шагнал гардууллаа Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдад цол, шагнал гардууллаа

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдад өнөөдөр /2026.03.18/ цол, шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.

Arslan.mn

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Төрийн дээд шагналаар 143, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 257, байгууллагын шагналаар 17, нийт 417 алба хаагч, ажилтан, ахмад ажилтан шагнагдаж, 16 алба хаагч хугацааны цолоор шагнагдав.

Шагнагдсан нийт алба хаагчид та бүхэнд баяр хүргэж, зорьсон үйлс, зүтгэсэн зүтгэл тань үргэлжид өөдрөг байхын ерөөл өргөн ажлын амжилт хүсье.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668010
0 эможи

keyboard_arrow_up