ШШГЕГ-ын цэргийн ээлжит цол гардуулах ёслол боллоо ШШГЕГ-ын цэргийн ээлжит цол гардуулах ёслол боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШШГЕГ-ын цэргийн ээлжит цол гардуулах ёслол боллоо

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажилласан зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, шагнал гардууллаа.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D), хурандаа А.Намсаманд болон даргын зөвлөлийн гишүүд гардуулав.

  • "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор Баривчлах төвийн дарга, хурандаа Г.Баттулга  нарын 4 алба хаагч;
  • "Цэргийн гавьяаны одон"-оор Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн, Баривчлах байрны дарга, хурандаа Г.Эрдэнэбат, Цахим хяналт, удирдлагын төвийн дэд дарга, дэд хурандаа Б.Одонбаяр, бэлтгэл хурандаа Д.Алимаа нарын  14 алба хаагч;
  • "Цэргийн хүндэт медаль"-аар Хорих ял эдлүүлэх албаны тасгийн дарга, хошууч М.Чулуун-Эрдэнэ, Бүлгийн дарга, дэд хурандаа Г.Энхбат, ахлах мэргэжилтэн, ахмад С.Лхагважав нарын 58 алба хаагч;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Анхтуяа, НШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Болортулга, Хорих ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Пүрэвжав нарын 37 алба хаагч;
  • “Дэд хурандаа” цолоор Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Гантулга, хошууч Б.Золзаяа нарын 11 алба хаагч;
  • “Хошууч” цолоор Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Отгонмандах, Хорих ял эдлүүлэх албаны Гүйцэтгэх ажлын хэлтсийн төлөөлөгч, ахмад М.Дөлгөөн, Тусгай ажиллагааны газрын мэргэжилтэн, ахмад Е.Өлзийсүрэн, НШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ч.Мөнх-Эрдэнэ нарын 20 алба хаагч;
  • “Ахмад” цолоор Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Дамчаасүрэн, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын Үйлдвэр, барилгын хэлтсийн ахлах инженер, ахлах дэслэгч Б.Батбагана, Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Амгалан нарын 18 алба хаагч;
  • “Ахлах дэслэгч” цолоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, дэслэгч Е.Батдулам, Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Долгорсүрэн, дэслэгч Б.Дашням нарын 37 алба хаагч;
  • “Албаны төлөө I” зэргийн медалиар Хорих ял эдлүүлэх албаны Гүйцэтгэх ажлын хэлтсийн төлөөлөгч, хошууч Б.Хүрэлсүх, Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Зая нарын 14 алба хаагч;
  • ШШГБ-ын “Хүндэт ажилтан” тэмдгээр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Ганзориг нарын 6 алба хаагч;
  • ШШГБ-ын “Жуух бичиг”-ээр Хорих ял эдлүүлэх албаны Шуурхай удирдлага, хяналтын төвийн шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Г.Батболд нарын 4 алба хаагч;
  • Албаны төлөө II  медалиар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, хошууч А.Жандаг, Банкны төлбөр барагдуулах газрын Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Т.Амирдаа нарын 24 алба хаагч; 
  • “Хүндэт тэмдэг”-ээр Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын сан хөмрөгч, ахмад М.Мөнгөнсарнай, Хорих ял эдлүүлэх албаны Техник технологийн хэлтсийн дарга, ахмад Б.Жаргалсайхан, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албаны хяналтын оператор, ахлах ахлагч Г.Ганзул нарын 35 алба хаагч;
  • “Албаны төлөө III” зэргийн медалиар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн хамгаалалтын ажилтан, ахлагч З.Гэрэлтулга, Цахим хяналт, удирдлагын төвийн хяналтын оператор, ахлагч А.Түвшинбаяр, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва нарын 39 алба хаагчийг тус тус шагнаж урамшуулав.

ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсаманд “Цэргийн цол, одон медаль гэдэг нь хийсэн ажлын үнэлэмж төдийгүй цаашид хүлээх өндөр хариуцлага, төр засаг, ард түмний итгэл найдвар юм” хэмээн онцлов. Тэрээр цол ахиж, шагнал хүртсэн алба хаагчдад хандан, мөрдэс зузаарах тусам эх орныхоо төлөө цохилох зүрх нь хүчтэй байж, зүтгэл нь тууштай байхыг ерөөлөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668009
0 эможи

keyboard_arrow_up