Хуурамч сугалаа, сошиал хаяг хакердаж бусдаас мөнгө зээлэх, хуурамч линк илгээж банкруу нэвтрэх зэрэг хэргүүд их гарах болсон Хуурамч сугалаа, сошиал хаяг хакердаж бусдаас мөнгө зээлэх, хуурамч линк илгээж банкруу нэвтрэх зэрэг хэргүүд их гарах болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хуурамч сугалаа, сошиал хаяг хакердаж бусдаас мөнгө зээлэх, хуурамч линк илгээж банкруу нэвтрэх зэрэг хэргүүд их гарах болсон

2026 оны 3 сарын 18

 Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригийг урьж, цөөн хором ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг, зарчим, хэдэн хууль тогтоомж хэрэгжүүлж байгаагаас ярилцлагаа эхэлье?

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд энэ хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, мэдээллийг хүлээж авах, бүртгэх, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх зэрэг олон чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай Монгол Улсын хууль /118/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг /4/, Улсын Их Хурлын тогтоол /3/, Засгийн газрын тогтоолоор баталсан эрх зүйн акт /85/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтран баталсан эрх зүйн акт /75/, Улсын Ерөнхий прокурорын баталсан эрх зүйн акт /20/, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан гадагш чиглэсэн эрх зүйн акт /10/ тус тус мөрдөгдөж байна. Энэ хэдэн тоо мэдээллээс цагдаагийн байгууллага, алба хаагч ямар их ачаалалттай байдаг нь ойлгогдоно биз ээ.   

Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчимд тулгуурлан ажилладаг бөгөөд дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг заавал биелүүлэх, тухайн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг шийдвэр гаргасан дээд шатны албан тушаалтан хариуцах, дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг алба хаагч биелүүлэхээс татгалзаж, энэ талаарх хууль зүйн үндэслэлээ тайлбарлах зэрэг алба хаагчийн эрх зүйн байдал хуульчлагдсан байдаг.

Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журам буюу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны нийт 267 журмыг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүний эрхийн аливаа хэлбэрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дахин шинэчилж 9 бүлэг, 183 журам болгож, байгууллагын хэмжээнд мөрдөж, нийгэмд гарч байгаа кейс болгон дээр шинэчлэх шаардлагатай эсэхийг нягталж, боловсруулж байна. Энэ нь хууль дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, цагдаагийн ажил, үйлчилгээг эрх зүйн хүрээнд олон нийтэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, алба хаагчийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл хууль ёсны, ил тод байх, мэргэжлийн ур чадвар дээшлэх, алба хаагчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байдаг юм.

-Цагдаагийн удирдах албан тушаалтан нь бүтэц, чиг үүргийнхээ хүрээнд гарсан аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, хариуцлагын асуудал яригддаг уу?

Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрддэг. Үүнд:

  • Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангадаг.
  • Албад нь Эрүү, Мөрдөн шалгах, Гэмт хэрэг, зөрчил шалгах, Нийтийн хэв журам, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Тээвэр, Экологи гэх мэт хуулиар харьяалуулсан болон тухайн чиглэлээрээ улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, цагдаагийн төв байгууллагын даргын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг.
  • Нэгж буюу цагдаагийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэргэшсэн нэгж гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, дүн шинжилгээ, албаны сургалт, дадлага, зэвсэг, тусгай хэрэгсэл, кибер, мэдээллийн технологи, дотоод аюулгүй байдлын гэх мэт мэргэшсэн нэгжүүд ажилладаг. 
  • Нутаг дэвсгэр хариуцсан буюу аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс нь тухайн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цагдаагийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийг хариуцан зохион байгуулдаг бөгөөд дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын хамгийн боломжит бүтэц, зохион байгуулалтын жишгээр ажиллаж байдаг юм.

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн цагдаагийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтан  нь хариуцсан нутаг дэвсгэрт алба хаагчдын сахилга, ёс зүйд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд, алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад тогтоосон хугацаанд ажлаа тайлагнах, хуулиар хориглоогүй асуудлаар ил тод, нээлттэй байх  үүрэгтэй байдаг. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хяналт тавих үүрэг нь тухайн нэгжийн удирдлагад ногддог гэсэн үг юм.

Цагдаагийн албаны тухай хууль нь цагдаагийн байгууллагын бүтэц, шатлал, эрх, хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоог тодорхой заасан байдаг. Цагдаагийн байгууллагад гарсан аливаа зөрчлийг үнэлэхдээ хуульд заасан удирдлагын шатлал, хариуцлагын зарчмыг харгалзан үзэх нь зүйтэй. Улсын хэмжээнд бодлого, нэгдсэн удирдлагыг Цагдаагийн ерөнхий газрын дарга хэрэгжүүлдэг бол тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдын сахилга, ёс зүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг харьяа аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллагын удирдлага хариуцдаг гэсэн үг.

-Цагдаагийн албадын үүрэг, онцлог юу вэ? 

Энэ талаар дээр товч дурдсан, тухайлбал Мөрдөн шалгах алба нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, илрүүлэх,  мөрдөн шалгах ажиллагаа явуулах, урьдчилан  сэргийлэх,  гэмт  хэрэг  үйлдэгдсэн  шалтгаан  нөхцөлийг тогтоож, арилгуулахаар хүн, хуулийн этгээдэд мэдэгдэл өгч, үр дүнг тооцох, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг энэ чиглэлээрээ мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Тээврийн цагдаагийн алба нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах, үүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, төмөр зам, иргэний агаарын тээврийн цагдаагийн газар, хэлтсийг харьяалан удирдах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг онцлогтой бөгөөд цагдаагийн алба бүхэн энэ мэтчилэн өөр өөрийн онцлогтой байдаг нь олон улсын жишиг юм.

-Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш гэмт хэрэг, зөрчлийн хэдэн дуудлага, мэдээлэл ирсэн бэ, нөхцөл байдал ямар байна вэ, шалтгаан нөхцөл юун байна вэ?

Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 50.238 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оноос 7606 буюу 13.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 17.422 (34.7%), зөрчлийн шинжтэй 26.158 (52.1%) гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл нь олон талтай. Үүнд нийгэм, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, гэр бүлийн маргаан, хүүхэд, залуучуудын суурь хүмүүжил, орчны хяналт сул байх, эрх зүйн зохицуулалт, төсөв зэрэг олон хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн цагдаагийн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн захиргаа, иргэдийн хамтын оролцоо чухал юм.

-Сүүлийн үед ямар төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна вэ?

Дэлхий нийтэд болон манай улсад цахим орчинтой холбоотой гэмт хэрэг, ялангуяа бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь дэлхий даяар явагдаж буй цахим шилжилт, интернэт хэрэглээний өсөлт, мөн хиймэл оюун ухаан, дижитал технологийн хурдацтай хөгжилтэй шууд холбоотой.
Өнөөдөр хүмүүс банкны үйлчилгээ, худалдаа, харилцаа холбоо, ажил үйлчилгээ гээд олон зүйлийг гар утас, интернэтээр дамжуулан хийдэг болсон. Энэ нь иргэдэд цаг хугацаа хэмнэх, амьдралыг хялбарчлах олон давуу талтай ч нөгөө талдаа гэмт этгээдүүд энэ боломжийг ашиглан цахим орчинд залилах, хуурамч мэдээлэл тараах, бусдын хувийн мэдээллийг авах зэрэг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Тухайлбал, сүүлийн үед хуурамч сугалаа, урамшуулал амлах, сошиал хаяг хакердаж бусдаас мөнгө зээлэх,, онлайн худалдаагаар хуурамч зар байрлуулах, банкны мэдээлэл авах зорилготой хуурамч линк илгээх зэрэг аргаар иргэдийг залилах тохиолдол нэмэгдэж байна. Мөн хиймэл оюун ухаан, зураг болон дуу хоолой дуурайлган бүтээх технологийг ашиглан итгэл төрүүлэхүйц хуурамч контент хийж, хүмүүсийг төөрөгдүүлэх явдал ч гарч эхэлж байна.
Иймээс иргэд цахим орчинд мэдээлэл авах, мөнгө шилжүүлэх, худалдан авалт хийхдээ мэдээллийн эх сурвалжаа нягтлах, үл таних хаяг, линк рүү нэвтрэхгүй байх, хувийн болон банкны мэдээллээ бусдад өгөхгүй байх зэрэг энгийн боловч чухал аюулгүй байдлын дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

-Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Юуны өмнө иргэдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж, телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээ, цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна.

Мөн сэжигтэй үйлдэл, хөдөлгөөнийг илрүүлэх боломжтой камерын хяналтын ухаалаг системийг үе шаттайгаар нэвтрүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байна.


Үүнээс гадна гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж буй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гэмт хэргийн эмзэг цэгүүдийн судалгааг гарган, тухайн бүсүүдэд цагдаагийн эргүүл, хяналтыг тогтмол нэмэгдүүлэх, чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, аюулгүй байдлаа сайжруулах, камерын хяналтаа нэмэгдүүлэх, хамгаалалтын зохион байгуулалтаа сайжруулах талаар зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667998
0 эможи

keyboard_arrow_up