ДХИС-ийн албан хаагч, сонсогч, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах боломжийг бүрдүүлнэ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ректор Б.Дамдиндорж тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2026.03.17/ Дотоод хэргийн их сургуулийн байрлалд албан уулзалт хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд, Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр болон холбогдох албан хаагчид оролцов.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх чиглэлээр эрх зүйн болон мэргэшүүлэх сургалтыг харилцан зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах боломжийг бүрдүүлэх, хээрийн сургалт, дадлагын үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, мэргэжлийн шим судлал, хоол зүйн чиглэлээр харилцан туршлага судлах талаар санал солилцлоо.



























