“Маамуу нааш ир“-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандахаа мэдэгджээ
2026 оны 3 сарын 18

Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн “Маамуу нааш ир” дууны аялгуу, хэмнэлийг ашиглан ёс бус үгтэй хип хоп дуу цацсан Реппер 113-ын бүтээлийг сонсогчид шүүмжилж байна.
1956 онд төрсөн "Маамуу нааш ир" дууны шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосон юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин, төгөлдөр хуурч Л.Халиунсүрэн 70 жилийн ойтойгоо золгож буй энэ дууны утга аялгууг гажуудуулсан хэмээн Оюуны өмчийн газарт хандахаа мэдэгджээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667993
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





