Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх С-тай хамт 4 хүүхдийг яллагдагчаар татжээ Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх С-тай хамт 4 хүүхдийг яллагдагчаар татжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх С-тай хамт 4 хүүхдийг яллагдагчаар татжээ

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа. 

Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий 5 хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Дээрх өсвөр насны хүүхдүүдээс нэг хүүхдэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор  “Ш...” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсэний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн гэв. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667983
1 эможи

keyboard_arrow_up