Цагдаагийн хурандаа Г.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нар “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол хүртлээ Цагдаагийн хурандаа Г.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нар “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цагдаагийн хурандаа Г.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нар “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол хүртлээ

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр /2026.03.17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хурандаа М.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нарт “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол хүртээв.

Arslan.mn

Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Гонгорын Ганболд нь эрх зүйч, сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Хуульч-эрх зүйч, төрийн удирдлагын магистр” бөгөөд тус салбарт нийт 51 жил ажиллаж байна.

Тэрээр "Би төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага буюу Цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах алба, Цагдаагийн академи, Дотоодын цэргийн их сургууль, Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон бусад энэ чиглэлийн байгууллагад нийт 54 жил ажиллаж, өнөөдөр ийнхүү төрдөө үнэлүүлэн Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх эрхэм дээд шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Би 1985 онд тусгайлсан чиг үүрэгтэй мэргэжлийн сургуулийг төгссөн анхны хуульч нарын нэг. Энэ баярт цаг мөчид үеийн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олондоо, салбарынхандаа, одоо ажиллаж буй цагдаагийн бүх алба хаагчиддаа баярлалаа. Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе." хэмээлээ. 

Arslan.mn

Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Эрдэнэ-Очирын Идэрцог:

Дорнод аймаг дахь цагдаагийн газар мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, өнөөдөр ийнхүү Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх төрийн дээд шагналыг хүртлээ. 

Миний хувьд цагдаагийн байгууллагад тасралтгүй 35 жил зүтгэж, цэргийн байгууллагад ажиллаад найман сар болж байна. Жирийн нэгэн багшийн хүү цагдаагийн байгууллагад өөрийн хүслээр орж, өнөөдөр ийм эрхэм шагналыг хүртсэндээ баяртай байна. 
Цагдаагийн байгууллагад ажилласан он жилүүдийн дийлэнхийг нь Мөрдөн байцаах албандаа өнгөрүүлжээ. энэ ташрамд намайг үеийн үед удирдаж, чиглүүлж байсан багш, удирдлага, хамтран ажиллаж байсан мөрдөс нэгт нөхөддөө баярлалаа гэж хэлмээр байна.
 
Arslan.mn
Цагдаагийн хурандаа Ганхуягийн Арсланхуяг нь цагдаагийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн ажил эрх зүйч мэргэжилтэй, “Хууль зүйн ухааны магистр”. Дорнод аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эдийн засгийн ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, албаны дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар тус тус ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667980
0 эможи

keyboard_arrow_up