Мобикомын япон захирал Кожи Курушима онгоцонд хажуудаа суусан хүүхэдтэй настай монгол хүнд дургүйцжээ Мобикомын япон захирал Кожи Курушима онгоцонд хажуудаа суусан хүүхэдтэй настай монгол хүнд дургүйцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Мобикомын япон захирал Кожи Курушима онгоцонд хажуудаа суусан хүүхэдтэй настай монгол хүнд дургүйцжээ

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

Мобикомын япон захирал Кожи Курушима Япон-Монголын хооронд онгоцонд нисэх үедээ тав тух нь алдагдсанд дургүйцжээ. Энэ талаар цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр хажууд суугаа хүн сандлын түшлэг дээр гараа тавьж явсан, хүүхэдтэй монгол эмэгтэй өөрийнх нь өмнөх хогийн саванд хогоо хаясанд дургүйцлээ ийнхүү илэрхийлжээ.

Энэ тухай "Онгоцонд сууж байх үед зай талбай хуваалцдаг. Гэтэл миний хажууд суусан хүн тохойгоо өөрийн хязгаараас хэтрүүлэн гаргаж, надад тухгүй байдал үүсгэсэн. Тэр хүн надаас ахмад байсан тул би дуугүй өнгөрөөсөн. Аз болоход би цонхны суудалтай байсан учраас цонхны тал руу налж суусан.
Миний хажууд суусан эмэгтэй миний уншиж байсан ном хийсэн урд талын халаасыг хогийн сав шиг ашигласан. Тэр эмэгтэй хүүхэдтэйгээ явж байсан тул хүүхдээ асрах шаардлагатай байсан байх, тиймээс би бас дуугүй өнгөрөөсөн. Жижиг зүйлс мэт санагдаж болох ч хамгийн чухал нь хувиа хичээхгүй, бусдыг бодох явдал юм.

Тэд зүгээр л миний өдрийг таагүй болгочихлоо…." гэжээ.

Энэ талаар сошиал орчинд олон нийт  "Монгол хүнд дургүй, Монголыг байнга дорд үздэг хандлага нь үе үе ажиглагддаг. Том корпорацийн захирал гэхэд харамсмаар юм" гэж буй.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667972
1 эможи

Зочин
2026-03-17 13:52
одоо явах цаг нь болжээ
Зочин
2026-03-17 13:17
Zuv shdee... naad zahiin soyol shuu dee. manaihan arai denduu bdag shuu zarimdaa
Зочин
2026-03-17 13:12
Хэн ч дургүйцэнэ.
Зочин
2026-03-17 13:10
Зөв шдээ
Zochin
2026-03-17 12:50
Ene uuriinh bichsen Post deer ni MONGOL hun gj bichsen zuil ogt alga. Shar medee gej...... Saikhan gutgeh ymaa. Gutgegchid
Зочин
2026-03-17 12:18
Муу самуурай юу гэж донгосоод байна вэ. Үр хүүхэдгүй эцэг эхгүй муу барам вэ
keyboard_arrow_up