16 настай хохирогч Ш-ийн ээж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ
2026 оны 3 сарын 16

16 болон 32 настай эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан байдаг. Улмаар тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд болж шийдвэрээ гаргасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.
Тэгвэл Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч Ш-ийн ээж санал нийлэхгүй тул Давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гарган хандаад байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667964
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





