ДХИС-ийн тэргүүний салаа, тасаг, сонсогч шалгаруулах “Сонсогчийн жавхаа-2026” сургалт, дадлага үргэлжилж байна

Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний салаа, тасаг, сонсогч шалгаруулах “Сонсогчийн жавхаа-2026” сургалт, дадлага өнөөдөр нээлтээ хийлээ.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү тэмцээнд бүрэлдэхүүн зургаан сургуулийн 10 гаруй багийн 300 орчим сонсогч жагсаалын үзүүлэх тоглолт, галын бэлтгэл, дүнгийн голч, гадаад хэл, биеийн тамир гэсэн төрлүүдээр өрсөлдөж байна.
Сонсогчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, цэргийн хэргийн мэдлэг, авхаалж самбааг хөгжүүлэх, хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, цэрэгжилч, жагсаалч ажиллагааг хангах зорилготой тус тэмцээн гуравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжилнэ.














