Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 16, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2026 оны 3 сарын 16

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,436 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,637 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 603 хэрэг шинээр нээж, 318 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • М.Б нь 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нэг гэр бүлийн хоёр хүн болох жирэмсэн эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамт амь насыг нь хохироосон, мөн 3 настай хүүхдэд хүнд гэмтэл учруулж, алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Ш.М, Н.Э нар нь бүлэглэн бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй, хохирогч нарыг хүчиндсэн, цахим орчинд хуурамч хаяг нээн, “санхүү авна” гэх зарыг байршуулж, нэр бүхий зочид буудлуудад 16 насанд хүрээгүй хохирогч нарыг бусдад биеийг нь үнэлүүлж, өөртөө ашиг олж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Бага насны хүүхдийг хүчиндэх), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, гэм буруутай гэж үзвэл хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667959
0 эможи

keyboard_arrow_up