ДХИС: “СОНСОГЧИЙН ЖАВХАА-2026” сургалт, дадлагад 10 гаруй багийн 300 орчим сонсогч оролцож байна ДХИС: “СОНСОГЧИЙН ЖАВХАА-2026” сургалт, дадлагад 10 гаруй багийн 300 орчим сонсогч оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 16, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДХИС: “СОНСОГЧИЙН ЖАВХАА-2026” сургалт, дадлагад 10 гаруй багийн 300 орчим сонсогч оролцож байна

2026 оны 3 сарын 16
Arslan.mn
Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний салаа, тасаг, сонсогч шалгаруулах “Сонсогчийн жавхаа-2026” сургалт, дадлага өнөөдөр нээлтээ хийлээ.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү тэмцээнд бүрэлдэхүүн зургаан сургуулийн 10 гаруй багийн 300 орчим сонсогч жагсаалын үзүүлэх тоглолт, галын бэлтгэл, дүнгийн голч, гадаад хэл, биеийн тамир гэсэн төрлүүдээр өрсөлдөж байна.
Сонсогчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, цэргийн хэргийн мэдлэг, авхаалж самбааг хөгжүүлэх, хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, цэрэгжилч, жагсаалч ажиллагааг хангах зорилготой тус тэмцээн гуравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Arslan.mnArslan.mnArslan.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667946
0 эможи

keyboard_arrow_up