Гавьяат цол авахаар танихгүй хүнд 30 сая төгрөгөө залилуулжээ Гавьяат цол авахаар танихгүй хүнд 30 сая төгрөгөө залилуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 13, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гавьяат цол авахаар танихгүй хүнд 30 сая төгрөгөө залилуулжээ

2026 оны 3 сарын 13

Arslan.mn

Цахим орчинд сүүлийн үед зар мэдээлэл байршуулах, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах байдлаар төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн бусдыг залилж буй тохиолдол гарч байна. 

Тодруулбал, Монгол Улсын гавьяат цол авах зорилгоор үл таних хүнд 30 сая төгрөг өгч залилуулсан гэх хэрэг цагдаад бүртгэгджээ. Эл хэргийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн байна. 

Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Алтан гадас одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат зэрэг төрийн дээд цол, одон медалийг цахим орчин ашиглаж хуурамч фэйсбүүк хаягаар зар байршуулах болон эртний эд өлгийн зүйл зардаг нэр бүхий дэлгүүрт худалдан борлуулах байдлаар ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667910
0 эможи

keyboard_arrow_up