СУДЛААЧИД: “Морин хуурын өдөр“-өөр бүх нийтээр АМРАХГҮЙ. Харин соёлын өвийг тогтмол сурталчлах механизмыг бий болгоно СУДЛААЧИД: “Морин хуурын өдөр“-өөр бүх нийтээр АМРАХГҮЙ. Харин соёлын өвийг тогтмол сурталчлах механизмыг бий болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 12, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

СУДЛААЧИД: “Морин хуурын өдөр“-өөр бүх нийтээр АМРАХГҮЙ. Харин соёлын өвийг тогтмол сурталчлах механизмыг бий болгоно

2026 оны 3 сарын 12

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тэргүүтэй нэр бүхий найман гишүүн өв соёлоо сурталчлах, тунхаглан хамгаалах зорилгоор жил бүрийн зургадугаар сарын 07-ны өдрийг  "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын 24-нийг "Монгол тэмээний өдөр" болгохоор хууль боловсруулж байна. 

Тодруулбал, уг өдрүүдийг тэмдэглэлт өдөр болгосноор БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ бөгөөд энгийн тэмдэглэлт өдрийн тоонд оруулах юм байна.  

Энэхүү санаачилга нь Монголын уламжлалт мал аж ахуй, үндэсний өв соёлын бэлгэ тэмдэг болсон тэмээний соёл, аж ахуйн үнэ цэнийг таниулахын зэрэгцээ Морин хуур хэмээх монголчуудын язгуур хөгжмийн зэмсэг, уртын дуу, ардын дуу, туульс, зан үйлтэй салшгүй холбоотой оюуны өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Морин хуурын салбарын судлаачид, хөгжимчид, багш нарын зүгээс сүүлийн жилүүдэд үндэсний ганц хөгжмийн зэмсэг төдийгүй түүх, өв соёлыг өөртөө шингээсэн Морин хуурын өдөртэй болгож өгөх хүсэлтийг хууль тогтоогчдод удаа дараа өргөн барьж байжээ. Ийнхүү гал морин жилийн УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх боломж ийнхүү бүрджээ. 

Морин хуур нь 2008 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн, монголчуудын түүх, соёл, оюуны өвийн бэлгэ тэмдэг учир тунхаглан хамгаалах нь чухал юм.

"Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдал, түүхэн уламжлал, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлдэг бөгөөд энэ нь бүх нийтээр амрах амралтын өдөр биш юм.

Тухайлбал, Үндсэн хуулийн өдөр 1-р сарын 13, Залуучуудын өдөр 8-р сарын 25, Оюуны өмчийг хамгаалах өдөр 4-р сарын 26 гэх мэт хуульд заасан тэмдэглэлт өдрүүд байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн тав дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Долдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж тус тус заасан.

Эдгээр заалт нь төрөөс үндэсний өв соёл, уламжлалт мал аж ахуй, тэдгээртэй салшгүй холбоотой соёлын үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрхзүйн үндсийг бүрдүүлж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар бий болно. Үүнд:

  • Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндэсний өв соёл, уламжлалт мал аж ахуй, оюуны өвийг хамгаалах төрийн үүрэг бодитоор хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ.
  • Монгол тэмээ, морин хуур хөгжимтэй холбоотой уламжлалт мэдлэг, ур чадвар, зан үйл, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх боломж нэмэгдэж, соёлын өвийн хадгалалт, өвлүүлэлт сайжирна.
  •  Иргэдийн үндэсний бахархал, эх оронч үзэл, соёлын дархлаа бэхжиж, хүүхэд, залуучуудад үндэсний өв соёлоо танин мэдэх, хайрлан хамгаалах ухамсар төлөвшинө.
  • Соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, дотоодын болон гадаадын жуулчдад зориулсан соёлын арга хэмжээ тогтмолжин, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Хуулийн төсөл нь улсын төсөвт шууд дарамт учруулахгүй бөгөөд холбогдох арга хэмжээг салбарын байгууллагуудын батлагдсан төсөв, төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667900
0 эможи

keyboard_arrow_up