“Наурызын баяр“ энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно
2026 оны 3 сарын 11

Гуравдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд Наурызын баяр урьд өмнөхөөс илүү өргөн хүрээнд, өв соёлыг бүрэн таниулсан байдлаар зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээ нь казах ард түмний эртнээс уламжлагдан ирсэн баяр ёслол, соёл урлаг, ахуй амьдралын онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм.
Хөтөлбөрт:
- Соёл, урлагийн тоглолт
- “Казах Күрес” - Казах үндэсний бөхийн барилдаан
- Казах гэр болон гар урлалын үзэсгэлэн
- Наурызын баярын уламжлалт идээ, зоогийн танилцуулга
- Үндэсний хувцастай шилдэг гэр бүлийг шалгаруулна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667892
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





