ТАНИЛЦ: Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Та тэтгэвэрт гарах насанд хүрч байна уу? Эсвэл ойр дотны хүнд тань тэтгэвэр тогтоолгох зөвлөгөө хэрэгтэй байна уу. Тэгвэл дараах албан ёсны бүрдүүлэх материалын жагсаалттай танилцаарай.
Малчны өндөр насны тэтгэвэр:
1. Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
2. 1995 оноос өмнөх эсвэл хугацаанд мал маллаж, шимтгэл төлж байсан хугацааны нь нотлох боломжтой бол тогтоолын хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол
3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ 1990-1994 оныг нэхэн шимтгэл төлүүлсэн бол тухайн орон нутагт мал маллан оршин сууж байсан тухай баг, хорооны засаг даргын тодорхойлолт
4. Мал тооллогын бүртгэлийн “А” данс малчны гэр бүлийн гишүүдийг мэдээллийг “А” дансны мэдээлэл хэсэгт бүртгэгдсэн хүний мэдээлэлтэй тулган гаргасан лавлагаа
5. Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл лавлагаа
Хөдөлмөрийн өндөр насны тэтгэвэр:
1. Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
2. 1995 оноос өмнө ажилласан хугацааны нотлох хөдөлмөрийн дэвтэр
3. 1995 оноос хойш ажилласан хугацааны нотлох нийгмийн даатгалын дэвтэр
4. Цэргийн батлах эсвэл тусгай архивын лавлагаа (эрэгтэй даатгуулагчийн хувьд)
5. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа (эмэгтэй даатгуулагчийн хувьд)
6. Ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр:
1. Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
2. Цэргийн албанд орсон гарсан тухай тушаал шийдвэрийн цэргийн байгууллагын архивын лавлагаа
3. Холбогдох хуулийн дагуу цэргийн алба хаасан хугацааг нэмэгдүүлэн тооцох тохиолдолд тухайн цэргийн байгууллагын нэмэгдүүлэн тооцсон тухай тодорхойлолт
4. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа (эмэгтэй даатгуулагчийн хувьд)
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр:
1. Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
2. 1995 оноос өмнөх эсвэл ажилласан хугацаанд нотлох хөдөлмөрийн дэвтэр
3. 1995 оноос хойш ажилласан хугацааны нотлох нийгмийн даатгалын дэвтэр
4. Цэргийн батлах эсвэл тусгай архивын лавлагаа (эрэгтэй даатгуулагчийн хувьд)
5. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа (эмэгтэй даатгуулагчийн хувьд)
6. Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл лавлагаа
7. Асран хамгаалагчаар тогтоосон тухай харьча сум, дүүргийн Засаг даргын захирамж
8. Тэжээгчийн нас барсны гэрчилгээ
Нөхцөлөөр (хүнд, хортой халуун, газрын доорх) тэтгэвэр:
1. Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
2. 1995 оноос өмнө ажилласан хугацааны нотлох хөдөлмөрийн дэвтэр
3. 1995 оноос хойш ажилласан хугацааны нотлох нийгмийн даатгалын дэвтэр
4. Нөхцөлөөр ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр
5. Цэргийн батлах эсвэл тусгай архивын лавлагаа (эрэгтэй даатгуулагчийн хувьд)
6. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа (эмэгтэй даатгуулагчийн хувьд)







