3 настай дагавар хүүхдээ зодож хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо 3 настай дагавар хүүхдээ зодож хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

3 настай дагавар хүүхдээ зодож хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

2026 оны 3 сарын 10

Arslan.mn

Шүүхээс настай дагавар хүүхдээ зодож хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо. Харин  шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй байжээ. 

Тодруулбал, Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дагавар хүүхдээ зодож хөнөөсөн, 24 настай Д-д бүх насаар нь хорих ял оноов.

Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө бага насны хохирогч С-г цохиж зодон амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд О нь шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй, харин улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан.

Шүүх хүүхдийн эх О-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир улсын яллагч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан тул хүүхдийн эх О буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667872
0 эможи

keyboard_arrow_up