Хойд эцэг нь 2 настай дагавар хүүхдийн амь насыг хохироосныг “сураггүй болсон” гэж мэдүүлсэн хэрэгт ээжийг давхар яллагдагчаар татжээ
2026 оны 3 сарын 09

Хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ “Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байдаг.
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар өмнө бид мэдээлсэн.
Тэгвэл тус хэрэгт хүүхдийн амь насыг хохироосныг “сураггүй болсон” гэж мэдүүлсэн учир хэрэгт ээжийг давхар яллагдагчаар татжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667850
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





