Согтуу эмэгтэйг зодож, дээрэмдсэн ХЭРЭГ гарчээ Согтуу эмэгтэйг зодож, дээрэмдсэн ХЭРЭГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 06, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Согтуу эмэгтэйг зодож, дээрэмдсэн ХЭРЭГ гарчээ

2026 оны 3 сарын 06

Arslan.mn

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, “Согтуу эмэгтэй хүний гар утсыг дээрэмдээд байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 2 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн орчимд цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна.

Уг дуудлагын дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний “Samsung A56” загварын гар утсыг нь дээрэмдэж, зодсон нөхцөл байдлыг шуурхай бүрэлдэхүүн тогтоожээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэн А-г шуурхай сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган найдвартай такси үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667836
0 эможи

keyboard_arrow_up