“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулжээ “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 06, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулжээ

2026 оны 3 сарын 06

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А/100 дугаар тушаалаар тус компанийн газар, хэлтэс, нэгжүүдийн төлөөлөл болсон инженер, мэргэжилтэн эмэгтэйчүүдээс бүрдсэн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгууллаа.

Энэхүү зөвлөл нь эмэгтэй ажилтнуудын эрх ашиг, нийгмийн баталгааг дэмжих, жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн эмэгтэй ажилтнуудын санал, санаачилгыг нэгтгэн байгууллагын соёл, ажлын орчин, хамтын ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулахыг зорин ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-д 330 гаруй эмэгтэй ажилтан инженер, мэргэжилтэн, албан хаагчийн хувиар ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тус зөвлөлийг байгуулснаар эмэгтэй ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангахад чиглэсэн олон талт санаачилга, үйл ажиллагаа хэрэгжих боломж бүрдэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667835
0 эможи

keyboard_arrow_up