Торгууль төлөх дахин нэг систем нээж, бизнесээ цэцэглүүлж байгаа хүн чухам ХЭН БЭ?

Энэ оны нэгдүгээр сарын 10-наас бүх төрлийн торгууль, зөрчлийн төлбөрийг нэгдсэн системээр авдаг болсон. Үүнтэй холбоотойгоор автомашины торгууль шалгадаг аппликэйшнүүд ажиллахгүй, киоск машинаар торгуулиа төлж болохгүй болсон нь иргэдийг бухимдуулж байсан.
Тодруулбал, жолооч нар одоо зөвхөн Сангийн яамны цоо шинэ систем www.tpay.gov.mn сайт болон E-mongolia системээр л нэвтэрч, торгуулиа шалгах, төлбөрөө төлөх боломжтой гэж байсан.
Тэгвэл жолооч нар торгуулиа төлөх тус сайтыг "Сангийн яам мэдэхгүй. Манайхаас нэвтрүүлээгүй" гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр мэдэгдлээ.
Угтаа бол " Е-Монголиа"-аас гадна Smart car, Торгууль.мн, 102 Police,“Гялс банк” , Ebarimt.mn , “Гэрэгэ киоск” , “Смарт банк” зэрэг торгуулиа төлөх боломжтой сайтууд байсаар байхад GOV.MN домэйн нэрийг ашиглаад хэн ийм бизнес хийгээд байгаа юм бэ? гэдэг нь бас олны анхаарлыг татаж байна.
Тухайн вэб сайт руу орж мэдээллийг шалгахад, хариуцан ажиллуулж буй байгууллагын нэр, холбоо барих утасны дугаар зэрэг ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь мөн хардлага төрүүлсээр...
Хэн хариуцаж ажиллуулж байгаа нь тодорхойгүй, 10 гаруй хувийн хэвшлийн системүүдтэй холбогдох холболтыг "гацаагаад" ашиг сонирхолтой бизнесээ цэцэглүүлж байгаа хүн чухам ХЭН БЭ?







