Хонь хяргалтын дэлхийн тэмцээний аваргын төлөө Монгол тамирчин өрсөлдөнө Хонь хяргалтын дэлхийн тэмцээний аваргын төлөө Монгол тамирчин өрсөлдөнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 05, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хонь хяргалтын дэлхийн тэмцээний аваргын төлөө Монгол тамирчин өрсөлдөнө

2026 оны 3 сарын 05

Arslan.mn

Шинэ Зеланд улсын Мастертон хотод болж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй “Хонь хяргалтын олимп” хэмээх Golden Shears тэмцээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4-р багийн малчин Ж.Цэдэн-Иш аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэрээр Novice ангилалд 54 тамирчнаас хагас финалд хоёрдугаар байр, финалд нэгдүгээр байр эзэлж, өнөө орой 19:00 цагт (Монголын цагаар 14:30) аваргын төлөө өрсөлдөнө.

 

Хонь хяргалтын спортын өлгий нутаг болох Шинэ Зеланд улсын Мастертон хотод жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Өмнөд Африк, Франц, Монгол зэрэг 20 гаруй орны шилдэг тамирчид машинаар болон гар хайчаар ноос хяргах, ноос ангилах гурван төрөлд өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин хоёр төрөлд хүч сорьж байгаа юм.

Эх сурвалж: Цагаан алт үндэсний хөдөлгөөн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667810
0 эможи

keyboard_arrow_up