Шивэр хандгайг агнасан иргэнд хоёр жилийн хорих ял оногдууллаа Шивэр хандгайг агнасан иргэнд хоёр жилийн хорих ял оногдууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шивэр хандгайг агнасан иргэнд хоёр жилийн хорих ял оногдууллаа

2026 оны 3 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан шивэр хандгайн махыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, мөн биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан үйлдлийг хяналт шалгалтын хүрээнд илрүүлжээ.

Тодруулбал, Монгол улсын иргэн Б нь:

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Нэн ховор амьтан”, Монгол Улсын улаан номын “Нэн ховор” зүйлд багтсан “Шивэр хандгай”-г Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд иргэн Б-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэгджээ.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх тухай хуулийн заалтын дагуу хохирлыг 39,400,000 төгрөгөөр тооцохоор нөхөн төлүүлсэн байна.

Arslan.mn

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667802
0 эможи

keyboard_arrow_up