“Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна “Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 03, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

2026 оны 3 сарын 03

Arslan.mn

"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа" сэдэвт сургалтыг энэ оны 02 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд зохион байгуулж байна.

Сургалтыг Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр тус улсын Холбооны мөрдөх товчооны сургагч багш нар явуулж байгаа юм.

Уг сургалтад Эрүүгийн цагдаагийн алба, Гэмт хэрэг мөрдөн шалгах алба, Хар тамхитай тэмцэх алба болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид хамрагдаж байна.

Arslan.mn

Алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх орчин үеийн техник, технологийн дэвшилтэд тулгуурлан хурдан шуурхай ажиллах, мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлага, ялангуяа хил дамнасан шинжтэй, цахим орчинд үйлдэгддэг, виртуал хөрөнгө болон далд, банкны систем ашигласан хэлбэрүүдийн талаар дэлгэрэнгүй судлан, мөрдөн шалгах ажиллагаанд дүн шинжилгээний сэтгэлгээ, баримт, нотолгоо тогтоох чадвар, цахим болон дижитал нотлох баримттай ажиллах арга зүй, виртуал хөрөнгийн мөрдлөг хийх үндсэн зарчим зэрэг орчин үеийн технологийн хэрэгцээтэй ур чадварыг эзэмших юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667789
0 эможи

keyboard_arrow_up