ТЦА: Хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
2026 оны 3 сарын 03

Гуравдугаар сарын 3-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, хүчтэй салхи шуургатай байна. Тиймээс зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж Цаг агаарын байгууллагаас мэдээлсэн.
Гэхдээ одоогийн байдлаар олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Тиймээс жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667777
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





