Талийгаачийн эгч Л.Онон: “Гадны нөлөөгүй“ нас барсан гэх дүгнэлт гараагүй. Хэрэг нь хаагдаагүй байгаа Талийгаачийн эгч Л.Онон: “Гадны нөлөөгүй“ нас барсан гэх дүгнэлт гараагүй. Хэрэг нь хаагдаагүй байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 03, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Талийгаачийн эгч Л.Онон: “Гадны нөлөөгүй“ нас барсан гэх дүгнэлт гараагүй. Хэрэг нь хаагдаагүй байгаа

2026 оны 3 сарын 03

Arslan.mn

Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг Тайландын хууль хяналтын байгууллагаас "Гадны нөлөөгүй" нас барсан гэх дүгнэлт гарсан гэх мэдээлэл гараад байсан.

Тэгвэл талийгаачийн эгч Л.Онон өөрийн цахим хуудаснаа " Ингэж худал мэдээлэл тавихгүй байхыг хүсье. Хэрэг нь хаагдаагүй байгаа шүү" гэдгээ анхааруулав.

Хэргийг эргэн сануулбал,  Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь /2025.05.09/-нд Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач 17 давхар орон сууцны барилгаас унаж, газар дээрээ нас барсан. Хэргийн газар түүний нөхөр болох А.Төмөр байсан.

А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байгаад 2020 оны аравдугаар сарын 26-нд Элчин сайдаар томилогдсон бөгөөд түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байжээ. Гэвч эргүүлэн татаагүй байсан нь Элчин сайдуудын томилгоонд Гадаад харилцааны яам хяналт, хариуцлага тавих ёстой үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийнх хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.

Талийгаачийн эгч Л.Онон хэргийн талаар цахим сүлжээнд өмнө нь нийтлэхдээ А.Төмөрийн хоёр жил гаруй явж буй гэх нууц амрагийнх нь тухай чатуудыг дэлгэж дараах үгийг бичиж байсан удаатай.

-Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй. Бид үнэнийг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Хэргийн талаар мэдээлэл гармагц өмнө нь эмгэнэл ч илэрхийлээгүй А.Төмөрийн аав Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа бидэнтэй холбогдсон хэмээсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667770
0 эможи

keyboard_arrow_up