Цагаан сарын үеэр улаанбурханаас сэргийлэх зөвлөмж

Цагаан сарын баярын өдрүүдэд айл хэсэж, олноороо цуглах нь халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд улаанбурханаас сэргийлэх дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
1. Дархлаажуулалтдаа бүрэн хамрагдах
9 сар–15 насны хүүхдүүд улаанбурханы эсрэг вакцинд заавал хамрагдсан байх шаардлагатай.
Хүүхдээ улаанбурхан, улаануудын эсрэг товлолын дагуу бүрэн дархлаажуулсан эсэхийг шалгаарай.
Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ хамгаална.
2. Шинж тэмдэг илэрвэл гэртээ байх
- Халуурах
- Нус гоожих, ханиах
- Арьсан дээр тууралт гарах
- Баярын золголт, айлчлал, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх
- Олон хүнтэй уулзахгүй байх
- Яаралтай эмчид хандах
Өвчтэй үедээ бусдыг зорин очихгүй байх нь ахмад настан, бага насны хүүхдүүдийг хамгаалж буй хамгийн зөв сонголт юм.
3. Баярын үеийн урьдчилан сэргийлэлт
Гараа тогтмол угааж, ариутгах
Хүүхдийг олон хүнтэй орчинд удаан байлгахгүй байх
Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх
Дархлаажуулалт бол улаанбурханаас сэргийлэх хамгийн найдвартай арга.
Эрүүл саруул золгож, хариуцлагатай баярлая!





