Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа

2026 оны 2 сарын 27

Arslan.mn

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний түүхт 90 жилийн ой, Монгол хурандаа нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа.

“Монгол хурандаа” нийгэмлэгийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөлийн санаачилгаар байгуулсан энэхүү танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.02.27/ болов.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн Усан спорт, сургалтын төвийн дарга, хурандаа Н.Үербаатарт “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.

Олон хурандаа Удирдлагын академиас бэлтгэгдэн гардаг тул энэ л цуваа өнө мөнхөд үргэлжлэхийг бэлгэдэн Их сургуулийнхаа Удирдлагын академид энэхүү “Хурандаа” танхимаа байгуулснаа салбар зөвлөлийнхөн онцоллоо.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667747
0 эможи

keyboard_arrow_up