“Президент спорт комплекс“ цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байгуулна “Президент спорт комплекс“ цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Президент спорт комплекс“ цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байгуулна

2026 оны 2 сарын 27

Arslan.mn

“Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах тус цогцолбор нь 58 мянган м2 талбайтай.

Хориод нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулах боломжтой. Ингэснээр хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэн, олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцох тамирчдын орчин нөхцөл сайжрах юм.

“Президент спорт цогцолбор" нь нэгэн зэрэг 1327 хүнийг нэвтрүүлж үйлчлэх багтаамжтай. Энэ нь өдөрт 4500-6000 хүүхэд залуус спортоор хичээллэж, 8000-10000 хүнд үйлчлэх боломжтой юм.

Спорт цогцолбор барих төслийг Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын хоорондын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667745
0 эможи

keyboard_arrow_up