Зөвлөмж хүргүүлэхээс хэтэрдэггүй ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэн ₮314 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ Зөвлөмж хүргүүлэхээс хэтэрдэггүй ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэн ₮314 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зөвлөмж хүргүүлэхээс хэтэрдэггүй ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэн ₮314 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ

2026 оны 2 сарын 26

Arslan.mn

Монголд хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна. Өнөөдөр монгол хүн амьд явах ч эрхгүй болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Үндсэндээ хүний эрх Монголд даргын болон иргэний гэсэн даабль стандартаар хэрэгждэг. Гэтэл ХЭҮК энэ чиглэлээр яг ямар ажил хийсэн юм бэ. Асуудалд ниргэсэн хойноос хашгирах гэсэн юм бэ?

ХЭҮК нь дарга, таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс бүрдэх бөгөөд бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Гэтэл хүний эрх хаа сайгүй зөрчигдөж байхад ХЭҮК  үнэндээ юу хийдэг нь тодорхойгүй. Тэдний өөрсдийгөө өмгөөлдөг ганц тайлбар нь “бид зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй, өөр ямар ч эрх байхгүй” гэх үг.   Уг нь ямбыг нь эдэлсэн юм бол ялыг нь үүрэг ёстой байгууллага мөн үү, мөн.  Гэвч зөвлөмж хүргүүлэхээс өөрөө ямар ч эрх, үүрэггүй тус байгууллага өргөсөн тангарагтаа биш томилсон хүмүүстээ үйлчилсээр ирсэн нь гашуун үнэн. 

Тэгвэл  ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮56 сая
Гэр бүлийн орлого: ₮800 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮314 сая /орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Infiniti, QX56- 1 /
Мал аж ахуй: ₮24 сая /Үхэр-6, Хурдан удмын адуу-1/
Газар: ₮40 саяын үнэлгээтэй /Эзэмших-699м2-1, Өмчлөх-2000м2-1, Өмчлөх-503м2-1/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮8 сая  
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667725
0 эможи

keyboard_arrow_up