ДХИС Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан хаагчдад сургалт зохион байгуулав ДХИС Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан хаагчдад сургалт зохион байгуулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДХИС Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан хаагчдад сургалт зохион байгуулав

2026 оны 2 сарын 25

Arslan.mn

Дотоод хэргийн их сургууль, Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтэстэй хамтран “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтыг (2026.02.24) зохион байгууллаа.

Тус сургалтыг нээж Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг үг хэлэхдээ “Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт нь үндэсний аюулгүй байдал, байгууллагын үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий нэн чухал асуудал юм.

Arslan.mn

Тэр ч утгаар төрийн болон албаны нууцын тухай хуулийг сахин биелүүлэх, хэрэгжилтийг хангах асуудал нь зөвхөн нууц хамгаалах ажилтан төдийгүй төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудын зайлшгүй мөрдөх ёстой үүрэг юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэхүү сургалт нь төрийн болон албаны нууцын тухай хууль, эрх зүйн мэдлэгийг нэг мөр ойлгомжтой болгох, ажлын байранд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын талаарх сахилга, хариуцлагыг сайжруулахад чиглэлээ.

 Сургалтад төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий 130 гаруй албан тушаалтан хамрагдав.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667710
0 эможи

keyboard_arrow_up