Гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай өрөөг гурван байршилд тохижуулжээ Гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай өрөөг гурван байршилд тохижуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай өрөөг гурван байршилд тохижуулжээ

2026 оны 2 сарын 25

Arslan.mn 

АНУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай “Хүүхдэд ээлтэй өрөөг” Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар-н харъяа гурван байршилд бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

 

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс 
  • 108 шуурхай тусламж, хамгааллын төвийн дэргэдэх түр хамгаалах байр
  • Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байр багтжээ.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна. 

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667695
0 эможи

keyboard_arrow_up