Гал гарсны улмаас айлын байшин, автомашин шатжээ
2026 оны 2 сарын 25

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд байшин шатааж хажуу айлын хашаа руу орж байна гэсэн дуудлагыг өчигдрийн 20:50 цагт холбогдох байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 8x8 метрийн хэмжээтэй байшин, “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, иргэн Ш-ийн 4x3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсан аж.
Алба хаагчид галыг ажиллаж унтраасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667692
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





