СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буйр нуурын мөс цөмөрч 4 хүн амиа алджээ
2026 оны 2 сарын 25

Өнөөдөр буюу 2026.02.24-ний 14 цагийн орчимд Буйр нуурын мөс цөмөрч дөрвөн хүн амиа алдсан байна.
Дорнод аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, автомашинд зургаан хүн зорчиж явсан бөгөөд хоёр хүн нь эсэн мэнд гарсан байна. Ослын газарт орон нутгийн онцгой байдлын алба ажиллаж байна.
Иргэд та бүхнийг гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667690
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





