“Рафаэл интернэйшнл”, “Ивээлт гараг” зэрэг 6 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо “Рафаэл интернэйшнл”, “Ивээлт гараг” зэрэг 6 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Рафаэл интернэйшнл”, “Ивээлт гараг” зэрэг 6 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо

2026 оны 2 сарын 24

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах 6 байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов.Үүнд:

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл” 

  2. Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”
  3. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”
  4. Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа” 

  5. Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”
  6. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667679
0 эможи

keyboard_arrow_up