“Говь“ХК-ийн Б.Амарсайханд зодуулсан гэх залуугийн аав “Хүлээцтэй байхгүй шүү“ хэмээн мэдэгдлээ
2026 оны 2 сарын 24

Шүүхээс зорчих эрхээ хязгаарлуулсан “Говь“ХК-ийн Б.Амарсайхан ДАХИН ЗОДООНЫ ХЭРЭГТ холбогдсон талаар өмнө бид мэдээлж байсан.
Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан аж.
Тэгвэл Б.Амарсайханд зодуулсан гэх Реппер С.Бумангийн аав өнөөдөр цахим хуудаснаа дараах МЭДЭГДЭЛ-ийг хийжээ.
Тэрээр, "Хүүхдүүдээ хамгаалаарай! Миний хүү 2026-02-14-нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залуусд зодуулсан нь үнэн.Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү." хэмээжээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667674
0 эможи
Зочин
2026-02-24 10:29
монголын шүүх хэдэн бохир баячуудадаа худалдагдсан хог шаарууд хохирсон хүн хохироод үлдэнэ. улс төрчид баячуудын зулбасагнуудаас яг адилхан цусан өшөө л авах хэрэгтэй өөр арга байхгүй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
























