Сураггүй алга болсон иргэнийг нэг хоногийн дараа хээрээс эсэн мэнд олжээ Сураггүй алга болсон иргэнийг нэг хоногийн дараа хээрээс эсэн мэнд олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сураггүй алга болсон иргэнийг нэг хоногийн дараа хээрээс эсэн мэнд олжээ

2026 оны 2 сарын 24

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т орших Жаргалант багийн Өвөр хөндий хэмээх газарт иргэн А /сэтгэцийн эмгэгтэй/ 2-р сарын 22-ны 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан 2-р сарын 23-ны 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас нь баруун урд зүгт 8 км-т орших Мухар-Эрэг гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667671
0 эможи

keyboard_arrow_up