Сар шинийн баяраар зам тээврийн ослын шинжтэй 1579 дуудлага бүртгэгджээ Сар шинийн баяраар зам тээврийн ослын шинжтэй 1579 дуудлага бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сар шинийн баяраар зам тээврийн ослын шинжтэй 1579 дуудлага бүртгэгджээ

2026 оны 2 сарын 23

Arslan.mn

Сар шинийн баяр буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8265  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчил 6325, зам тээврийн ослын шинжтэй 1579 байна.

Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2186 буюу 20.9, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1892 зөрчлөөр буюу 23.0, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10.4 хувиар тус тус буурчээ. 

Зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 1139 буюу 15.2, эрүүлжүүлсэн хүн 352 буюу 40.8, баривчилсан хүн 1 буюу 100, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 буюу 41.9 хувь, ар гэрт хүлээлгэн өгсөн 171 буюу 28.1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 буюу 47.0 хувиар тус тус буурсан байна. 

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667668
0 эможи

keyboard_arrow_up