ЦЕГ: Малдаа, аргамжаатай мориндоо явсан хоёр иргэн төөрч, осгож амь эрсэдсэн

Цагдаагийн байгууллагад “Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутагт энэ сарын 21-ний өдөр мал хариулахаар явсан болон аргамжаатай морио авчрахаар гарсан 2 иргэн сураггүй болж улмаар осгосон байж болзошгүй нас барсан байна” дуудлага мэдээлэл энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас явуулсан шалгалтын явцад Дорнод аймгийн Халх гол сумын нутаг “Түвшиндалай”, “Полигон” гэх газруудад энэ сарын 21-ний өдөр гэрээсээ мал хариулахаар гарсан 52 настай, эмэгтэй, аргамжаатай морио авчрахаар явсан 70 настай эрэгтэй цасан шуурганд төөрч, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна.





