“Корнелл”-д хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд холбогдох шүүх хурал болно
2026 оны 2 сарын 23

“Корнелл”-ийн их сургуулийн дотуур байранд хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутныг шүүх хурал болно.
Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хурал болох гэж байна.
Э.Билгүүн нь 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, улмаар есдүгээр сарын 12-ны өдөр баривчлан саатуулсан байна.
Мөрдөн байцаалтын үр дүнд түүнийг бусдын орон сууцанд хулгайгаар нэвтэрч, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүчингийн хэрэг үйлдсэн болохыг тогтоосон аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667654
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





