ШУУРХАЙ: Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү долоон хүнтэй машин орж, 2 иргэн живсэн харамсалтай хэрэг гарчээ
2026 оны 2 сарын 19

Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү долоон хүнтэй машин орсноор нэг том хүн, нэг хүүхэд живж, таван иргэн эсэн мэнд гарчээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн "Хачим" гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км/-т Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу явж байсан иргэн Ө.Б эзэмшлийн УАЗ-Пургон загварын автомашин 7 зорчигчтой Хөвсгөл нуурын мөсөн дээр явж байхдаа хар хил рүү орж нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живсэн, таван иргэн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 2026.02.18-ны өдрийн 20:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667639
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





