Залуу гэр бүл хэрхэн ШИНЭЛЭХ ВЭ? Залуу гэр бүл хэрхэн ШИНЭЛЭХ ВЭ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Залуу гэр бүл хэрхэн ШИНЭЛЭХ ВЭ?

2026 оны 2 сарын 17

Arslan.mn

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилд залуу гэр бүл хэрхэн шинэлж өв соёлоо хадгалан үлдэх багахан зөвлөгөөг хүргэе.

ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁСОН

Тавгийн идээ нь бие, насыг бэлгэддэг. Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг ёстой. Монголчууд тухайн өрхийн тэргүүн хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараадзасдаг байна. Тэгэхээр залуу гэр бүл “Таваар гурван үе”засна.

60 хүртэлх нас - Таваар гурван үе
60-аас 80 нас – Таваар таван үе
80-аас 100 нас – Таваар долоон үе
100 наснаас дээш – Таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай
Тавгийн идээний доор гурил будаа хийхийг цээрлэнэ.
Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг.
Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүсдээ хүртээдэг

УУЦ ТАВИХ ЁСОН

Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц гэдэг бол зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийн нэр. Ууцан дээр сээр эсвэл хүзүү дал, дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр шаантны борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Халх даяар түгсэн ууц хөндөх ёсонд бол эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, завьжийг хөнддөг ёстой. "ЗАЛУУ ГЭР БҮЛ ЗААВАЛ УУЦ ТАВИХ ШААРДЛАГАГҮЙ" Хэрвээ шинэхэн хосууд, залуу гэр бүл байвал сар шинийн цагаалгатаа ууц тавих шаардлагагүй.

Та санхүүгийн тооцооллоо гаргаж ууц тавих эсэхээ шийдвэрлэхийг хүсье. Сүүлийн үед залуу гэр бүл "Өвчүү" тавьдаг болсон нь таны санхүүд ч хэмнэлтэй байх болно.

ЗОЛГОХ ЁСОН

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадгийн амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадгийн хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчхаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667621
0 эможи

keyboard_arrow_up