16-17 насны охид цахимаар танилцсан О-г хэл амаар доромжлон, биед нь халджээ 16-17 насны охид цахимаар танилцсан О-г хэл амаар доромжлон, биед нь халджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 16, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

16-17 насны охид цахимаар танилцсан О-г хэл амаар доромжлон, биед нь халджээ

2026 оны 2 сарын 16

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээнд 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр "...насанд хүрээгүй байж болох охид нэгнийгээ хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд халдсан" бичлэг нийтлэгдсэний дагуу бүртгэлд авч, Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 настай, эмэгтэй Ц, 17 настай, эмэгтэй Э нар нь цахимаар танилцсан 17 настай, эмэгтэй О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж, бичлэг хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагад тогтоол хүргүүлсэн.

Хохирогчоос дээрх асуудалтай холбогдуулан, тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667612
1 эможи

keyboard_arrow_up