Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар өдөртөө 0...+5 градус дулаан байна
Хоёрдугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Хоёрдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Хоёрдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна.





