Д.БОЛОР-ЭРДЭНЭ: Хүүхэд бүр өөр ч бүгд ОНЦ сурах боломжтойг манай анги харуулдаг

Монгол уламжлал, ёс жаягаа үр хүүхдүүддээ зааж, үлдээх нь бидний үүрэг. Тэгвэл сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд үр хүүхдүүддээ ёс заншил, өв соёлоо хичээлээрээ дамжуулан заахыг зорих Solongo SF сургуулийн 2Б ангийн багш Д.Болор-Эрдэнийг энэ удаад онцолж байна.
Түүний хувьд "Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн сурах арга барилтай. Түүнийг нь нээж илрүүлээд, багш шавь хоёр хамтдаа зүтгэвэл бүгд хүүхэд онц сурна. Манай ангийн хүүхдүүд дунд муу сурдаг хүүхэд гэж нэг ч байхгүй. Аль нэг хичээлдээ сайн л байдаг. Би харин тэр талыг нь улам хөгжүүлж, бусад хичээлийг нь ч гэсэн нэг түвшинд авчрах гэж хичээж ажилладаг" хэмээн хүүхдүүдээ магтан ярина.
Хүүхдүүдтэй ажиллах хамгийн сайхан үгийг байн байн хэлэхдээ үргэлж нүд нь гэрэлтэх залуухан багш, түүний бүхнээ зориулан сургаж буй бяцхан шавь нарт хичээл, сурлага, урлагийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ВИДЕО:


























