Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 16, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны 2 сарын 16

Arslan.mn

15-19-ний хооронд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч суларна. 20-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, хүйтний эрч чангарч болзошгүй байна.  

Хур тунадас: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд тал, хээрийн нутгаар секундэд секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 15-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...+6 градус, бусад нутгаар шөнөдөө   -15...-20 градус хүйтэн, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 13-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -20...-25 градус хүйтэн, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 17-19-нд хүйтний эрч суларч шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667596
0 эможи

keyboard_arrow_up